Төр оршихуй дор татвар оршимуй

ХӨВСГӨЛ АЙМАГ  ШИНЭ-ИДЭР СУМЫН ИРГЭДИЙН

 ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр                                                 Дугаар III/03                                                                                             Эрдэнэт

 

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойн хэмжээнд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоож, хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татвараас сумын төсөвт төвлөрүүлэх орлогыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтад заасан арга хэмжээний зардалд хуваарилан санхүүжүүлэхийг сумын Төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд сумын Засаг дарга / М.Бат-Эрдэнэ /, Санхүүгийн албаны дарга /Г.Заяабаяр / нарт, орлогыг хууль тогтоомжид заасны дагуу сумын орлогод төвлөрүүлэхийг Татварын улсын байцаагч / Б.Сайнзаяа /-д үүрэг болгосугай.

3.Батлагдсан тогтоолын холбогдох материалын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж “ Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг  сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Гэрэлчулуун /-д даалгасугай.

4.Малын тоо толгойн албан татварын ногдуулалтын хувь хэмжээг баталсан энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг ИТХ-д танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга / М.Бат-Эрдэнэ /-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Д.Гэрэлчулуун /-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                         Т.ГОМБОСҮРЭН

 Шинэ-Идэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн

 Хурлын төлөөлөгчдийн  2021 оны 01 дүгээр

сарын 27-ны өдрийн III хуралдааны

03 дугаар тогтоолын хавсралт

СУМЫН МАЛЧИН  , МАЛ БҮХИЙ  ЭТГЭЭДИЙН  МАЛЫН ТОО, ТОЛГОЙН     

 ХЭМЖЭЭНД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ

 

Малын төрөл

Малын тоо, толгойд тус бүрд жилд ногдуулах албан татварын хувь хэмжээ мөнгөн дүнгээр: /Төгрөгөөр/

1

Тэмээ

0 төгрөг

2

Адуу

150 төгрөг

3

Үхэр

150 төгрөг

4

Хонь

200 төгрөг

5

Ямаа

300 төгрөг