Иргэдээ сонслоо

Аймгийн Засаг даргын  2018 оны А/529 дугаар захирамж, сумын Засаг даргын 2018 оны А/92 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж 

"Мэдээллийн цаг" ажлын нээлт хийж, иргэдээ сонслоо. Энд 100 гаруй иргэд оролцож суурин газрын хог хаягдал, худаг ус, цахилгааны асуудалтай холбоотой санал хүсэлтээ илэрхийлэв. Энэ үеэр төрийн албан хаагчдын эрх зүйн олимпиадын дүнг танилцуулж эхний 3 байр эзэлсэн байгууллага, албан хаагчдад шагнал гардуулав. Олимпиадад Соёл спортын төв 1-р байр, ЗДТГ 2-р байр, Ерөнхий боловсролын сургууль 3-р байр эзэлж, хувийн амжилтаар нийгмийн ажилтан Ш.Цолмонтуяа 1-р байр, төсөв төрийн сангийн мэргэжилтэн Д.Оюунмаа 2-р байр, монгол хэлний багш Б.Бямбасүрэн 3-р байр эзэлсэн байна.