Санал өргөдөл гомдлын мэдээ

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. ЗДТГ-т нэгдүгээр улиралд 125 өргөдөл ирснийг дараах байдлаар шийдвэрлэсэн байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтөд хамрагдахаар 86 иргэн өргөдөл гаргасан байна. Амьжиргаа дэмжих зөвлөлийг 3 удаа хуралдуулж 3 иргэнийг түлшний хөнгөлөлтөд, 78 иргэнийг тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтөд хамруулсан байна. Үүнд: эмийн хөнгөлөлтөд 6, жирэмсэн амаржсаны тэтгэмжид 20, шүдний протезний үнийн хөнгөлөлтөд 7, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаанд 27, халамжийн тэтгэвэрт 14, одонтой эхийн тэтгэмжид 3, тэжээгчээ алдсан тэтгэмжид 1 иргэн хамрагдсан байна. 5 иргэнд хуулийн шаардлага хангахгүй тул халамжийн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй тухай хариу өгчээ.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох тухай 17 иргэний хүсэлтийг хүлээн авч 13 иргэнд тэтгэвэр тогтоон олгосон байна. Үүнд өндөр насны тэтгэвэр 10 /малчны тэтгэвэр 8/, тахир дутуугийн тэтгэвэр 3 иргэнд тогтоон олгож, 1 хүний ажилласан жилийг тооцуулахаар нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлжээ.
2 иргэний ажилласан жил хүрэхгүй, 1 иргэний онош зөрсөн учир группэд орох боломжгүй тухай хариу хүргүүлсэн байна.

Газар эзэмших, өмчлөх тухай 19 иргэн хүсэлтийг хүлээн авч сумын Засаг даргын захирамжаар 6 иргэнд газар өмчлүүлж, 8 иргэнд газар эзэмшүүлэн газрын кадастр хийлгээгүй 5 иргэний өргөдлийг зөвлөгөө өгч буцаасан байна.