
Нийгмийн халамжийн үйлчилгээ 1 дүгээр улиралд
2020 оны 1-р улиралд 86 иргэний хүсэлтийг хүлээн авч Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 3 удаа хуралдуулж шийдвэрлэлээ. 86 өргөдлөөс 5 иргэний хүсэлт нь Нийгмийн халамжийн тухай хуульд нийцэхгүй хасагдаж 81 иргэний хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж 10 789 000 төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт олголоо. Үүнд:
Ахмад настны асаргаа- 16 хүнд 1 976 000 төгрөг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа- 11 хүнд 836 000 төгрөг
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оршуулгын тэтгэмж – 1 хүүхэд 1,000,000 төгрөг
Жирэмсэн эх -17 хүнд 1,080,000 төгрөг
Цалинтай ээж – 9 хүнд 900,000 төгрөг
Халамжийн тэтгэвэр -16 хүнд 2,784.000 төгрөг
Нөхцөлт мөнгөн тэтгэмж – 7 хүнд 420,000 төгрөг
Нэг удаагийн хөнгөлөлт, тусламж – 10 хүнд 2.243.000 төгрөг
Шинээр 10 ахмад настан, 5 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асаргаа, 6 иргэнд халамжийн тэтгэвэр, 22 жирэмсэн эхэд тэтгэмж, 10 эхийг цалинтай ээж хөтөлбөрт, 19 иргэнийг нэг удаагийн хөнгөлөлт, тусламжид хамруулсан байна.
Хүнс талонд 53 өрхийн 136 иргэн, 103 хүүхэд хамрагдаж сард 3,272,000 мянган төгрөний талон авч байна.
Ганцаарчилсан зөвлөгөөг 176 иргэнд өглөө.
НИЙГМИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТЭН Ш.ЦОЛМОНТУЯА