Монгол цэргийн өдөр

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулан цэргийн жинхэнэ албанд татагдагч болон дүйцүүлэх алба хаагчдын дунд "Монгол цэрэг" сургалт тэмцээнийг 3 сарын 17, 18-ны  өдрүүдэд  зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 50 гаруй цэргийн үүрэгтэн оролцож Н.Цэрэндож захирагчтай 1-р салаа 1-р байр, Ч.Чагдарсүрэн захирагчтай 4-р салаа 2-р байр, Т.Сайнжаргал захирагчтай 3-р салаа 3-р байр, С.Пүрэвдорж ахлагчтай 2-р салаа тусгай байр эзэллээ. Энд сумын Засаг даргын нөөцөөс 200,0 мянган төгрөг зарцуулав.