Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн дохио дамжуулах сургалт

Сумын Засаг даргын 2019 оны “Дадлага, сургалт явуулах тухай”  А /16   дүгээр захирамжийн дагуу  гамшгаас хамгаалах штабаас 2019 оны 03 дугаар сарын 21-ний 16.00 цагт дохио өгч нэгдсэн сургалтыг эхлүүлэв.

Дадлагын дохиог 16.00 цагт  галын машины дуут дохиогоор сумын төв тойрч  өгөв.

 Хамгийн эхний хүн 16 цаг 03 минутад, эхний тээврйн хэрэгсэл  16:05 минутад   сүүлчийн хүн 16:15 минутад ирэв.

Ерөнхий мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн 66 хүн ирэхээс 54 хүн ирж  ирц 81 хувьтай байв.

Нийт 130 иргэн, 17 тээврийн хэрэгсэл цуглав. Үүнд: Галын зориулалттай автомашин 1, өөрөө буулгагч 1, бага оврын трактор 1, фургон 3, ГАЗ 66 машин 1,  жип машин 3, мотоцикл 8 оролцов.