Үнэмлэхээ сунгуулаарай

Монгол улсын иргэн иргэний үнэмлэхээ 25, 45 насандаа солиулан дахин авах буюу хугацаа сунгалт хийлгэх ёстой юм. Зарим иргэд маань мэдэлгүй, анзааралгүй хугацаа дууссан иргэний үнэмлэхээр банкаар болон бусад төрлийн үйлчилгээ авах үедээ олж мэдсэний улмаас хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй байдалд хүрч байна. Иймд иргэд та бүхэн өөрийн иргэний үнэмлэхийн хугацаа дуусах өдрөөс эхлэн 1 сарын дотор сумын Улсын бүртгэгчид хандан иргэний үнэмлэхнийхээ  сунгалтыг хийлгээрэй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуультайг анхаарна уу! Иргэний үнэмлэхний хугацаа сунгуулахад: иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөг тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг сумын Төрийн банкинд тушаана. Иргэний үнэмлэхийн зураг авах учраас хувийн бэлтгэлтэй ирээрэй.