Мал эмнэлгийн тасгаас мэдээлж байна

Мал эмнэлгийн нэгдсэн цахим системд 2018-2019 оны угаалга, туулгалт, боловсруулалт, вакцинжуулалтыг 100% шивж орууллаа.

Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгож байна. Улсын тэмдэгтийн хураамж 84000 төгрөгийг орон нутгийн орлогод оруулсан.

Халдварт, халдваргүй, паразит өвчин болон зүй бус хорогдлоор хорогдсон малын  хорогдлын мэдээг 7 хоног бүрийн 4 дэх өдөр аймгийн мал эмнэлгийн газарт хугацаанд нь мэдээг хүргүүлсэн. Сумын хэмжээнд адуу 49, үхэр 223, хонь 1773, ямаа 838, нийт 2883 мал хорогдсон байна.

Сумын төвийн өрхөд Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон бусад хууль журмыг танилцууллаа. Сумын төвд мал маллаж байгаа өрхийн судалгааг гаргахад 41 айлын адуу 41, үхэр 84, хонь 548, ямаа 426, нийт 1099 толгой мал байна.