Хог хаягдлын хураамж батлагджээ

ХӨВСГӨЛ АЙМАГ    ШИНЭ-ИДЭР СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН    ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                                            Дугаар III/05                                                                                                                                                                       Эрдэнэт

ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2-ын “д”, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12 , Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2018 оны 192,А/243 тушаал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар тогтоолын хавсралтын 2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сар бүр хогны суурь хураамжийг сумын төвийн айл өрх, аж ахуйн нэгж, гуанз, хоолны газар, кафе, дэлгүүрүүдээс 1000 төгрөгөөр албан байгууллагуудаас 5000 төгрөгөөр тогтоосугай. 

2. Сумын төвийн айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, гуанз, хоолны газар, кафе, дэлгүүрүүдийн хог ачих бүрт хогны хэмжээнээс хамаарч 2000-20000 төгрөг хүртэл хогны хураамжийг тогтоосугай. 

3. Батлагдсан тогтоолын холбогдох материалын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга 1 /Д.Гэрэлчулуун/-д даалгасугай. 

4. Хураамжийн хувь хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй. 

5. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар бүр санхүүгийн албанаас олгосон тасалбараар хураан авч, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх зардалд зарцуулах , гэрээтээр ажиллаж байгаа иргэнд орсон орлогоос тооцож урамшуулах, ажлын үр дүн, гүйцэтгэлийг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /М.Бат-Эрдэнэ/ татварын байцаагч /Б.Сайнзаяа/ нарт үүрэг болгосугай. 

6. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /.Гэрэлчулуун/, сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан хорооны дарга Т.Болдбаатар нарт даалгасугай.

7. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 04-ны өдрийн 30 тоот тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

 

ДАРГА                                              Т.ГОМБОСҮРЭН