Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2016 оны төлөвлөгөө

                                                                                                                                                          БАТЛАВ:

                                                                                                                                                      ЗДТГ-ЫН ДАРГА                     Л.АМГАЛАНБАТ                                           2016 он 03 сар 02өдөр

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШИНЭ-ИДЭР СУМАНД 2016 ОНД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

2016-03-02                                                                                                                                                                                                                     Эрдэнэт

 

               Аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/89 дүгээр захирамжийн  батлагдсан төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжлэхээр боловсруулав. . 

 

Зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага албан тушаалтан

 

Гарах үр дүн

Нэг. Удирдлага зохион байгуулалт

1

1.1.Нийгмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын ажилтнуудын ажлын хариуцлагыг өндөржүүлэх

1.1.1. “Иргэний боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах

2016 он

Баг, байгууллагын дарга, захирал, эрхлэгч

Иргэдийн эрх зүйн боловсрол сайжирч, гэмт хэрэгт холбогдох хүний тоо цөөрнө.

1.1.2. Захиргааны зөрчил гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж арилгах

2016 он

Хэсгийн төлөөлөгч цагдаа 

нийгмийн ажилтан

Хэрэг зөрчлийн тоо буурсан байна.

1.1.3. Тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын үеэр хөдөлгөөнт эргүүл зохион байгуулах

 

2016 он

ЗДТГ

Нийгмийн хэв журмын зөрчил гараагүй байна. Иргэдийн амгалан тайван байдал хангагдана.

1.1.4. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах

3-4-р сард

ЗДТГ

Хуулийн хэрэгжилт сайжирч хүний эрхийн зөрчил гараагүй байна.

 

 

 

 

 

 

2

1.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд иргэд, олон нийтийн оролцоог хангах, хууль сурталчлах ажлыг сайжруулж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх

1.2.1. Олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх

2016 он

Сумын Засаг дарга, ЗДТГ

Суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил тогтмолжиж, гэмт хэргийн гаралт буурна.

1.2.2. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийг урамшилтай эргүүлд гаргаж, гарч болзошгүй эрсдлээс хамгаалах, урамшууллын хөрөнгийг шийдвэрлэх

2016 он

 

Багийн Засаг дарга нар, ЗДТГ

Ой хээрийн болон обьектын түймэр, бусад болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ.

1.2.3. Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд  хууль тогтоомж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийг шалгах ажлыг төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран хийх

 

 

2, 3-р улиралд

Төрийн бус байгууллага, хэсгийн төлөөлөгч цагдаа, малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо сайжирна. Иргэдэд үнэн зөв мэдээлэл хүрч сэрэмжлүүлэг болно.

1.2.4. Иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх

2016 он

ЗДТГ-ын дарга, дотоод ажил эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

Иргэдийн хууль зүйн мэдлэг дээшилж, аливаа хууль бус үйлдлээс өөрсдийгөө хамгаалах чадвар дээшилнэ.

1.2.5. Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг чанд сахиулж, ажилтнуудын ажлын хариуцлагын сайжруулах  

2016 он

Төрийн байгууллагууд

Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, өндөржиж, хүнд суртал чирэгдэл багасна.

1.2.6. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах

1-12 сард

Нийгмийн ажилтнууд

Гэр бүлийн хүчирхийлэл гараагүй байна

Хоёр. Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр

3

2.1. Архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх согтуугаар үйлдсэн гэмт хэргийг бууруулах

2.1.1. Архидан согтуурах донтой болсон этгээдэд зөвлөгөө өгч, архинаас гарах талд дэмжлэг үзүүлэх

2016 он

Сум багийн Засаг дарга

Архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчил буурч, бусдын амгалан тайван амьдрах нөхцөл бүрдэнэ.

2.1.2. Согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг цэгүүдэд тавих хяналтыг өндөржүүлж, аливаа зөрчлийг таслан зогсоох

 

2016 он

Хэсгийн төлөөлөгч, цагдаа, малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч

Зөрчил багасаж, хууль тогтоомж хэрэгжинэ.

2.1.3. Архины хор хөнөөлийн талаар сурталчилгааг иргэдэд тогтмол хүргэх сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах

2016 он

ЗДТГ, СДЭ

Архины хамааралтай хүмүүст тусалж, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.

2.1.4. Аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэх хөдөлгөөн өрнүүлэх

1-12 сар

Нийгмийн ажилтан

Баяр ёслолыг архигүйгээр  тэмдэглэн өнгөрүүлэх зан үйлд сурсан байна.

4

2.2. Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудалд бүх нийтийн оролцоог сайжруулах

2.2.1. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүхэд чиглэсэн сургалт явуулах

2016 он

ЕБС-ийн захирал

Хүүхдийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, тэдний хууль зүйн мэдлэг дээшилнэ.

2.2.2. Хүүхэд гэмт хэрэг үйлдэхэээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд шалтгаан нөхцөлийг судалж арилгах

2016 он

ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан

Хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь эцэг, эхчүүдийн хариуцлага сайжирна.

2.2.3. Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн талаар нарийвчилсан судалгаа гаргаж зорилтод бүлгийн асуудлыг ээлж дараалан шийдвэрлэх

2016 он

ЕБС-ийн захирал нийгмийн ажилтан

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ.

2.2.4. Сургууль эцэг, эхийн холбоог сайжруулах, хүүхдийн хүмүүжилд хамтарч ажиллан үр дүнд хүрэх арга хэмжээ авах

 

2016 он

ЕБС-ийн захирал

Хүүхдэд тусламж үзүүлж амьдрах нөхцөлийг сайжруулна.

2.2.5. Хүүхдэд ёс зүйн хүмүүжил  олгоход чиглэсэн сургалт явуулж, хүүхдийг төлөвшүүлэхэд хамтарч ажиллах

2016 он

ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан багш нар

Хүүхдийн хүмүүжил сайжирна.

5

2.3. Аймгийн хэмжээнд гаралт нь буурахгүй байгаа зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийт байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг    сайжруулж гэмт хэргийн гаралтыг бууруулах

2.3.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж байгууллага иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сайн ажилласан байгууллага, иргэдийг урамшуулах

2016 он

Багийн Засаг дарга нар

Хулгайн болон бусад гэрмт хэргийн гаралт буурч, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлнэ.

2.3.2. Малчдын дунд мал хамгаалах бүлэг байгуулах ажлыг зохион байгуулж, малын байнгын хариулга маллагаатай болгох

2016 он

Багийн Засаг дарга

Малын хулгайн гэмт хэрэг буурна.

2.3.3. Бод малыг индексжүүлсэн тамганы сүлжээнд хамруулж, зүсмийн бүртгэл хөтлүүлэх бог малыг имлүүлэх

2016 он

Багийн Засаг дарга, мал эмнэлэг

Малын хулгайн гэмт хэрэг буурна.

2.3.4. Малын хулгайн гэмт хэрэгтэй сан байгуулах

2016 он

Багийн Засаг дарга, малчид

Малын хулгайтай тэмцэх ажилд зарцуулах хөрөнгө төвлөрнө.

2.3.5. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, хяналт шалгалтыг тогтмолжуулах

                                                              

 

2016 он

Багийн Засаг дарга, БОХ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагч

Тодорхой үр дүн гарч гэмт хэргийн гаралт буурна.

2.3.6. Зөвшөөрөлгүй мод бэлтгэх явдлыг таслан зогсоож  хяналт шалгалтыг тогтмолжуулах

2016 он

Байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч

Ой модны нөөц хамгаалагдаж, зөрчил арилна.

2.3.7. Байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах

2016 он

БОТХБТ

Байгаль орчны эсрэг хууль бус ажиллагаа багасна.

2.3.8. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх сургалт мэдээллийн  зохион байгуулах

2016 он

БОТХБТ

Байгаль орчин сүйдэхээс урьдчилан сэргийлж, иргэдийн сонор сэрэмж, хариуцлага дээшилнэ.

2.3.9. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийн ажил зохион байгуулах хяналт тавих

1-12 сард

Хэсгийн төлөөлөгч, цагдаа

Хэрэглэгчдийн аюулгүй байдал хангагдана, осол зөрчил гараагүй байна.

 

 

 

 

БОЛОВСРУУЛСАН: ДОТООД АЖИЛ ЭРХ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА

 

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                      Н.БОЛОРМАА