Нэрлэсэн жилийн ажлаас

энд дарж үзнэ үү./Нэрлэсэн жилийн ажлын тайлан эхний хагас жил.pdf

ШИНЭ-ИДЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТОВЧ ТАЙЛАН

 

2019-07-06                                                                                                                Эрдэнэт

 

1. “Хүүхэд хамгаалал - өрхийн хөгжлийг дэмжих”  нэрлэсэн

жилийн ажлын талаар

Аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 23-ны өдрийн А\16 дугаар захирамжаар 2019 оныг “Хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Нэрлэсэн жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2019 оны 02 сарын 02-ны өдрийн А\04 дүгээр захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

2-р сард нэрлэсэн жилийн нээлт хийж иргэдэд мэдээлэл хүргэсэн. Нээлтийн үеэр аав, ээж, би тэмцээн зохион байгуулж, “Хүүхэд хамгаалал”, “Цахим орчин” зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ.Нийт 150 хүүхэд 60 гэр бүл  оролцлоо.

2. Сургалт мэдээллийн ажлын талаар

Нэрлэсэн жилийн хүрээнд ЗДТГ-ын залуучууд тусгай төлөвлөгөө гарган батлуулж нийгмийн бүлгүүдэд дараах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгууллаа.

Үүнд: ЕБС-ийн 9-12- ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчил, насанд хүрээгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодоход хүлгээлгэх хариуцлага,   осол гэмтлийн талаар сургалт  зохион байгуулж  76 сурагч хамрууллаа. Мөн сурагчдыг  баг болгож тухайн сургалт явуулсан сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийв.

Гэрийн ажилтай  эмэгтэйчүүдэд “Хүүхдийг нас бие сэтгэхүйн онцлогт нь тохируулан хүмүүжүүлэх нь”  “Өргөдөл” бичих аргачлал, татварын хөнгөлөлт, иргэний бүртгэлийн мэдээлэл, тогтвортой амьжиргаа, төсөл бичих аргачлал зэрэг сэдэвүүдээр  сургалт зохион байгуулж 30 эмэгтэйг хамруулсан.

Архины хамааралтай, мөрийтэй тоглоом тоглодог айл өрхүүдээр нийгмийн ажилтнууд, хэсгийн төлөөлөгчтэй хамтран явж холбогдох хууль, тогтоомжийг сурталчилж мэдээ мэдээлэл хүргэж гарын авлага бэлтгэн тараасан. Нийт 11 өрхөөр орж, мэдээллийн самбар, олон нийтийн газруудад тухайн чиглэлээр холбогдох мэдээллүүдийг бэлтгэн байршуулсан.

    Дотуур байрын сурагчдад “Харилцаа хандлага”, “Хулгайн гэмт хэрэг” сэдвээр сургалт явуулж хүүхдүүдийн санал хүсэлтийг нь сонссов. Энд   50 хүүхэд хамрагдсан.

 ЗДТГ-ын албан хаагчдад “Аз жаргалтай гэр бүл” сэдвээр сургалт мэдээллийн ажил зохион байгуулж 30 хүнийг хамруулсан.

      Цэргийн баяраар цэргийн насны залуучуудад гэр бүл төлөвлөлт, эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэтгэх, хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн аз жаргал ,үүрэг хариуцлага зэрэг сэдвээр сургалт явуулж сургалтанд 52 залуу хамрагдлаа.

Хүнсний талон авдаг “Зорилтот” бүлгийн өрхүүдэд “Амьдралын зорилго, утга учир”, нийгмийн даатгалын тухай, нийгмийн халамжийн тухай хууль гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийж тэдний санал бодлыг сонссон. Нийт 55 хүн хамрагдсан.

Залуу гэр бүлүүдэд “Гэр бүл төлөвлөлт” “Нярайн хоололт”, “Гэр бүлийн орчин дахь хүүхдийн хүмүүжил төлөвшил” сэдвүүдээр сургалт мэдээлэл хийж 30 гэр бүлийг хамруулсан.

Гэр бүлийн явуулын үйлчилгээг бий болгож нийгмийн ажилтнууд улиралд нэг удаа айл өрхөөр явж мэдээлэл хийж ахуй амьдралтай нь таницаж судлах ажлыг хэвшил болгоод байна.  

            2019 онд 1, 2-р улиралд  сумын төвд байдаг зорилтот бүлгийн  50 өрхөөр явж санал хүсэлтийг сонсож,  мэдээ, мэдээлэл хүргэн ажиллаа.

2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 50 гаруй өрхт хүрч үйлчлэн, 100 ширхэг  гарын авлага, тараах материал бэлтгэж тарааж, ганцаарчилсан зөвлөгөөг давхардсан тоогоор 150 хүнд өгч, сургалт мэдээллийг 350 хүнд хүргэн ажилласан байна.

3.       Хүүхдээ сонсох ажлын талаар

           Хүүхдийн эрх ашигтай холбоотой санал бодлыг сонсох зорилготой хүүхдээ сонсох өдрийн үйл ажиллагааг улирал бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн.

2019 оны  1-р улирлын хүүхдээ сонсох өдрийг 3 сард зохион байгуулахад ЕБС-ийн 9-12 ангийн 45 хүүхэд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн. Хүүхдээс нийт 17 санал, хүсэлт гаргасныг холбогдох хүмүүст нь хүргэж шийдвэрлэх арга хэмжээг авч ажилласан.

    2-р улирлын хүүхдээ сонсох ажлыг 5-р  сард явуулж дотуур байрны хүүхдүүдийн төлөөлөл 50 хүүхэдтэй уулзсан.

Тухайн үйл ажиллагаанд  Дотоод ажил, эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн “Харилцаа хандлага” сэдвээр, хэсгийн төлөөлөгч “Хулгайн гэмт хэрэг” сэдвээр мэдээлэл хийлээ.Сумын удирдлагууд хүүхдээ сонсох үйл ажиллагаанд оролцож хүүхдүүдтэй санал бодлоо солилцон оролцлоо.Хүүхдээс нийт 6 санал гарсан байна.

                           4. “Залуучуудын хөгжлийг дэмжиж зөв хандлагыг төлөвшүүлэх” нэрлэсэн жилийн ажлаас

“Залуучуудын хөгжлийг дэмжиж зөв хандлагыг төлөвшүүлэх” нэрлэсэн жилийн хүрээнд “Манлайлагч залуус” залуу төрийн албан хаагчийн анхдугаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд нийт 40 залуу оролцож санал бодлоо солилцож, сургалт, мэдээлэлд хамрагдаж “УРИАЛГА” гаргалаа.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд сумын Засаг дарга Т.Гомбосүрэн, ЗДТГ-ын дарга Л.Амгаланбат, дотоод ажил, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, ЕБС-ийн сургалтын менежер Буяндүүрэн, СДЭ-ийн эх баригч эмч Чанцалдулам нар оролцож “Цагийн менежмент”, “Харилцааны эерэг хандлага”, “Эерэг сэтгэлгээ”, “Цусны донор”, “Орон нутгийн мэдээ, мэдээлэл” зэрэг сэдвүүдээр сургалт я вуулж залуучуудаа сонсож хамтран ажиллаа.


        

НИЙГМИЙН АЖИЛТАН                       Ш.ЦОЛМОНТУЯА