"Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих" нэрлэсэн жилийн нээлтийн арга хэмжээ

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор 2024 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих" жил болгосон. Нэрлэсэн жилийн ажлыг суманд зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2024 оны 3 сарын 6-ны өдрийн А/16 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг 3 сарын 14-нд хуралдаж 45 арга хэмжээ бүхий төлөвлөгөө гаргасан.
Нэрлэсэн жилийн нээлтийг 3 сарын 21-нд хийлээ. Нээлтэд сурагчдын төлөөлөл, ангиудын эцэг эхийн зөвлөл, байгууллагуудын эцэг эхийн зөвлөл, сумын удирдлагууд, байгууллагын дарга нар, албан хаагчид оролцлоо. "Хүүхдийн хөгжих эрх" сэдвээр 11а ангийн сурагч Г.Гантигмаа, "Хүүхдийн хамгаалуулах эрх" сэдвээр 9а ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн нар итгэл тавилаа. Сурагчдадаа амжилт хүсье. Хамтран ажилласан ажлын хэсгийнхэндээ баярлалаа.