Түүхэн замнал

Хөвсгөл Аймгийн Шинэ-Идэр сум
 
1. Түүхэн товчоон
 
1725 оны үеэс Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны харъяа Их баг
1923 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань-Өлзийт далайн хошууны Их баг
1923 онд Их баг – ийг Цохиот сум
1924 онд Цохиот сумыг Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань-Өлзийт Далайн хошууны Чандмань сум.
1931 онд Архангай аймгийн Чандмань сум
1942 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Чандмань сум
1956 онд Хөвсгөл аймгийн Шинэ –Идэр сум болжээ.
1.2. Танилцуулга
 
Тус сум нь 1924 онд байгуулагдсан 205.4 мянган га нутаг дэвсгэртэй, манай гаригийн өргөрөгийн 48,56 хэм, уртрагийн 1000 хэмийн огтолцол дээр тэмдэглэгдсэн, далайн түвшнээс дээш дунджаар 1700-1900 м өргөгдсөн, төв нь Улаанбаатар хотоос 795 км , аймгийн төвөөс 123 км зайтай. Эх газрын эрс, тэрс уур амьсгалтай, олон жилийн температур хүйтний улиралд - 32.20 С, дулааны улиралд 31.00 С, жилд орох хур тунадас 215.5 мм, хүйтний улирал 200-206 хоног үргэлжилдэг.Аймгийнхаа Галт, Жаргалант, Бүрэнтогтох,Төмөрбулаг, Завхан аймгийн Их –Уул сумдтай хил залган оршдог. Булнай нуруу /2500 м/, Зөөлөн, Нүхт, Дашдэрчин уул /2554 м/ гэх мэт уулархаг нуруудтай. Нутгийн ихэнхийг нь Цагаан мөс, тээл,Тээлийн гол, Зүүн нуур,Шар хоолой, Зүүн хоолой Нүхт, Хөөнгө,Бүгсий, Бүгдгээний хөндий эзэлдэг.
 
Засаг захиргааны нэгж 4 багтай, сумын төвд 16 ортой сум дундын эмнэлэг, 584 хүүхэдтэй ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, холбооны салбар, ХААН банк, Хадгаламж банкны салбар, худалдаа үйлчилгээний 20 гаруй цэг салбар, 2 шатахуун түгээх станц зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд тогтмол үйл ажиллагаа явуулдаг.
2011 оны байдлаар өрх, 3433 хүн амтай үүний 1702 буюу 49.5% нь эрэгтэй, 1731 буюу 50,5% нь эмэгтэй, 0-15 насны хүүхэд 409, тэтгэврийн насны 262, хөдөлмөрийн насны 2271 хүн байна.
151230 толгой малтай бөгөөд таван төрлөөр нь ангилавал тэмээ 55, адуу 6002, үхэр 8271, хонь 89694, ямаа 47208 байна. Малчин өрх 583,
 
Дэд бүтцийн хувьд төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон, холбоо мэдээллийн орчин үеийн технологи үүрэн телефон f-zone, Мобиком, G-mobel, Юнитель, Скайтелийн сүлжээ, өндөр хурдны интернет нэвтэрсэн.
Хүн, мал эмнэлгийн тусламж үйлчилгээг 4 - 6 цагийн дотор авах боломжтой.
Ус, ургамал, ан амьтны талаар:
Гол, горхи, булаг шанд, цөөрөм олонтой усан хангамж сайтай байсан ч 1999 оноос булаг шанд ширгэж , зарим нь улирлын байдалтай гарах болж улмаар тогтмол урсгалтай гол ховордож байна. 
Сумын төвөөс 18 км –т “Зүүн нуур ” хэмээх хужиртай нууртай. Зүүн нуурын дэргэд жуулчны баазтай. Хөвсгөл нуураас Хорго Тэрхийн цагаан нуурыг холбосон аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.
50.1 мянган га ойтой бөгөөд хар мод зонхилон ургахаас гадна бургас улиас, тоорой ургадаг, ховорхон газар хус, яргайтай.
Ой модонд нь аньс , нэрс , үхрийн нүд , тошлой , улаал згана жимс ургадаг.
Уулын нугын, нимгэн хар шороон, ширэгт тайгын гүн цэвдэгт хөрстэй.
Агь, ботууль, годил, дааган сүүл, залаа өвс, ерхөгөнө, хиаг, согоовор, хазаар өвс, хялгана, хиагин сүүл, тайжийн жинс, үнэгэн сүүл, цагаан суль, эмгэн шилбэ, ямаан сахал зэрэг бэлчээрийн ургамалтай.
Алтанхундага, алтан зул, бамбай, булган таваг, ванжингарав, жамъян- мядаг, инж буурал, намуу цэцэг, хөх шар дэгд цагаан ягаан цээнэ, тарваган шийр, таван салаа зэрэг эмийн ургамал ургадаг.
Буга, гахай, хүдэр, гөрөөс, чоно, шилүүс, нохой зээх, үнэг, хярс, дорго, мануул, чандага, туулай, тарвага, зурам, жирх, хэрэм, үен, олив, солонго, өмхий хүрэн зэрэг 20 гаруй төрлийн ан амьтантай.
Мөн бор, цагаан ятуу, хур, сойр зэрэг агнуурын шувуудтай .
Нуур, голд нь зундаа хун, галуу, ангир, нугас зэрэг шувууд ирж нутагладаг.
 
Барилгын материал үйлдвэрлэх түүхий эд шохой,зос, зөөлөн чулууны нөөцтэй