сумын сайн малчин шалгаруулах журам

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын

 Засаг даргын 2014 оны 11 дүгээр 

сарын 03-ны өдрийн А/74 дугаар

захирамжийн 2 -р хавсралт

 

САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

2014-11-03                                                                                                                       Эрдэнэт

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1. Бэлчээрийн мал аж ахуйг боловсронгуй болгох малын ашиг шимийн гарц чанарыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх болон малчдын нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

  1. Энэхүү журмын болзлыг хангасан 4 хүртэлх малчныг 2 жилийн ажлын үзүүлэлтээр нь сумын сайн малчнаар жил бүр шалгаруулна.

 

Хоёр. Болзол

 

Сумын сайн малчин дараах үзүүлэлтийг хангасан байна.

 

  1. Мал сүргээ эрүүлжүүлэх халдварт паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан эрүүл сүрэгтэй болсон байна.
  2. Бодод шилжүүлснээр 100-аас доошгүй малтай байх бөгөөд хонин сүрэгт эзлэх ямаан сүргийн тоо 30 %-аас ихгүй, оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан төлийн тоо тухайн жилийн сумын дунджаас илүү, малын зүй бусын хорогдолгүй байна.
  3. Жил бүр 5 тн-оос доошгүй хадлан 350 кг-аас дээш гар тэжээл бэлтгэж нөөцөлсөн байх
  4. Үржилд ашиглаж байгаа хээлтэгч нь мал үржлийн нэгж албаар баталгаажсан байх
  5. Малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр 2-оос доошгүй ажил зохион байгуулсан байна.
  6. Отор нүүдэл хийж, тэсгим цагийн нутаг бэлчээр нөөцлөн нийт мал сүргээ дундаас дээш тарга хүч авахуулсан байх.
  7. Малчны бүлэг хоршоонд нэгдэн мал аж ахуйн болон бусад чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж 1-ээс доошгүй байнгын болон түр ажлын байр бий болгосон байх.
  8. Малгүй өрх малжуулах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх
  9. Сум, баг, олон нийтийн арга хэмжээ, хурал зөвлөгөөнд идэвхтэй оролцож иргэний үүргийн болон захиргааны зөрчилгүй байна. /татвар, нийгмийн даатгал, хураамж/

 

Гурав. Бүрдүүлэх материал

 

3.1. Журамд заасан шаардлагыг хангасан тухай багийн Засаг даргын тодорхойлолт

3.2. Багийн Иргэдийн  Нийтийн хурлаар дэмжигдсэн хурлын тэмдэглэл

3.3. Мал эмнэлгийн арга хэмжээнд хамрагдсан тухай аж ахуйн нэгжийн тодорхойлолт

3.4. Малын тооны харьцуулалтын судалгаа

 

Дөрөв. Шагнал урамшуулал

 

4.1. Шаардлага хангасан малчны тодорхойлолтыг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор сумын ЗДТГ-т ирүүлнэ

4.2.  02 дугаар сарын 01-ний дотор Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж  шалгаруулна.

4.3. Сумын сайн малчны гэрчилгээ, мөнгөн шагнал олгоно.

 

 

---------o0o-----------