Оны шилдэг шалгаруулах журам

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын

Засаг даргын 2014 оны 11 дүгээр 

сарын 03-ны өдрийн А/74 дугаар

захирамжийн  1  -р хавсралт

 

ОНЫ ШИЛДЭГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Зорилго

 

Тухайн онд эрхэлсэн ажил үүргээ амжилттай биелүүлж өмнөө тавьсан зорилгодоо хүрч, орон нутгийн хөгжилд

бодитой хувь нэмэр оруулсан иргэд, албан хаагчдын амжилтыг үнэлж нийтийн хүртээл болгож алдаршуулах.

 

Хоёр. Шалгаруулах үе шат хугацаа

 

Баг, байгууллага, аж ахуйн нэгж хамт олон эхний шатны шалгаруулалтыг явуулж оны шилдгийн шалгуур хангасан 1-ээс доошгүй

хүний тодорхойлолтыг жил бүрийн 12 дугаар сарын 20 -ны дотор ЗДТГ-т ирүүлнэ.

Хоёрдугаар шатны шалгаруулалтыг 12 дугаар сарын 25-ны дотор сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар

хэлэлцүүлж төрөл тус бүрт 1 хүнийг шалгаруулна.

 

Гурав. Шалгуур үзүүлэлт

 

Төрөл

Үзүүлэлт

1

Малчин

1. Нийт малын тоо хонин толгойд шилжүүлснээр 200-аас доошгүй байх ба тухайн онд төлөө 90 -ээс дээш хувь бойжуулсан байх

2. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн талаар шинэлэг санал санаачилга гарган үр дүнд хүрсэн байна.

3. Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх.

4.Сүргийн бүтэц хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог 90-ээс дээш хувьд хүргэсэн байх.

5.Мал сүргийн эрүүл мэнд, удмын санг хамгаалах ажлыг тогтмол хийж хэвшсэн байх

6.Сүү цагаан идээ бэлтгэн зах зээлд борлуулсан байх

7.Өөрийн гэсэн малын өвөлжөө, хаваржааны хашаатай байж өвөлжилтийн бэлтгэл ханган, хадлан тэжээл тогтоосон хэмжээнд нөөцөлсөн байх

8.Нийгэмд чиглэсэн, нийтийг хамарсан арга хэмжээ идэвх санаачилгатай оролцдог  байх.

9.Бэлчээр хамгаалж, хуваарьтай ашиглан, алсын  отор нүүдэл хийдэг байх /зуслан зохион байгуулалт зөрчдөггүй байх/

2

Ажилчин

1. Ажлын үзүүлэлтээрээ А үнэлгээ авсан байх

2.Цагийг бүрэн дүүрэн ашигладаг байх

3.Дээд газрын шалгалтанд хангалттай үнэлгээ авсан байх, өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг байх

4.Ажил үйлчилгээндээ чанарын өөрчлөлт гаргасан байх

5.Харьцаа хандлагаараа манлайлан, угтаж үйлчилдэг байх.  Санаачлагатай ажиллаж эрүүл ахуйн орчин бүрдүүлсэн байх

6.Тухайн байгууллагадаа 1-ээс доошгүй бүтээлч ажил хийж, шинэ санаачилга гаргасан байх

7.Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлдэг  байх

8.Багаар ажиллах чадвар эзэмшсэн.

9.Олон нийтийн ажилд идэвх санаачилгатай, манлайлан оролцдог байх.

3

Сурагч

1.Сурлагын амжилтаараа А үнэлгээтэй байх

2.Улс аймгийн олимпиадад эхний байр эзэлсэн /1-3-р байр/

3.Илтгэл, реферат, эссэ, тайлан тоглолт, үзүүлэн  гэх мэт өөрийн бүтээлтэй байх

4.Хамт олны дунд нэр хүндтэй хүмүүжлээрээ үлгэр жишээч, сахилга баттай, анги хамт олноо манлайлагч байх.

5.Эко орчин бүрдүүлэх ажилд санаачлан оролцдог байх

6.Сурагчдын өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжиж оролцдог байх.

7.Сурах арга барил эзэмшсэн байх

4

Төрийн түшээ

1.Үр дүнгийн гэрээний биелэлт А-ээс доошгүй үнэлгээтэй байх

2.Хоёроос доошгүй бүтээлч ажил хийсэн байх

3.Хүн амд шударга шуурхай чанартай үйлчилгээ хүргэж тэдний зүгээс гомдол гаргаагүй байх

4.Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахин манлайлж, багаар ажиллах чадвар эзэмшсэн байх 

5.Бодлогын чанартай асуудал дэвшүүлж шийдвэрлүүлсэн байх ба ажлын зохих арга туршлага хуримтлуулж бусдын хүртээл болгосон байх

6.Дээд шатны байгууллагаас хангалттай үнэлгээ авсан байх

7.Албан хэргийн өргөн мэдлэгтэй байж хууль хэрэглэх талаар алдаа гаргаагүй байх

8.Сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол явуулж, хууль тогтоомж төр засгийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэж хэвшсэн байх

9.Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх ажилд санаачилгатай оролцсон байх

10.Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх

5

Багш

1.Багш, шавийн амжилтаараа улс, аймгийн уралдаан тэмцээн 1-5-р байр эзэлсэн байх

2.Багшийн ёс зүй, нэр хүндийг өндөрт байлган манлайлагч байх

3.Хурал илтгэл рефератын уралдаанд оролцож бүтээл нь аймаг, бүсийн хэмжээнд шалгарсан байх

4.Сурагч/багш/-ийн хөгжлийг дэмжиж, сурлагын чанарыг хөндлөнгийн үнэлгээгээр 70 /С/-ээс дээш оноо авсан байна

5.Багш, сурагчийн бүтээлийн сантай болж бусдад түгээн дэлгэрүүлсэн байх

6.Сургалтын таатай орчин бүрдүүлэх талаар санаачилгатай ажиллаж кабинетын гэрчилгээ авсан байх

7.Сурагч, эцэг, эх, багшийн гурвалсан холбоо бэхжүүлж хамтын ажиллагааг  бий болгосон байх

8. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх ажилд санаачилгатай оролцсон байх

9.Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлсэн  байх

6

Эрүүл мэндийн ажилтан

1.Тухайн жилийн ажлын үнэлгээ А-ээс доошгүй байх

2.Бие дааж мэргэжлээ дээшлүүлсэн, багаар ажиллах чадвартай байх

3.Харьцаа хандлага соёлтой үйлчилгээгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар хангалттай сайн үнэлгээ авсан байх

4.Дээд газрын шалгалтанд хангалттай үнэлгээ авсан байх

5.Мэргэжлийн чиглэлээр судалгаа хийсэн, гарын авлага зөвлөмж гаргасан байх

6.Эмийн бус эмчилгээний талаар тодорхой ажил зохион байгуулж үр дүнд хүрсэн байх

7.Урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийн ажлыг бүсийн хэмжээнд хүргэж хэвшсэн байх

8.Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж үр дүнд хүрсэн байх

9.Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх ажилд санаачилгатай оролцсон байх

10.Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлсэн  байх

7

Урлагийн ажилтан

1.Аймаг, сум, бүсийн урлагийн наадамд амжилттай оролцож 1-2 байр эзэлсэн байх

2.Бие даасан урлагийн тоглолт хийсэн байх

3.Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх өсвөр залуу үеийнхэнд зааж сургаж өвлүүлсэн байх /шавьтай болсон байх/

4.Орон нутгаас зохиож буй урлагийн ажилд оролцож идэвх зүтгэл гаргасан байх

5.Хөдөөгийн хөдөлмөрчдөд уран сайхнаар үйлчилсэн байх

6.Ёс зүйтэй хамт олон, иргэдийн дунд нэр хүндтэй байх

7.Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх

8

Тамирчин

1.Аймаг, сум, бүсийн спортын наадамд амжилттай оролцож 1-3-р байр эзэлсэн байх

2.Спортын тухайн төрлөөр тасралтгүй хичээллэж хойч үедээ өвлүүлсэн байх/шавьтай байх/

3.Уралдаан тэмцээнийг зохион байгуулж, санаачилсан байх

4.Тамирчны ёс зүйг эрхэмлэсэн байх

5.Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх.

9

Бүтээн байгуулагч

1.Орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан

2.Хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн  байх

3.1-ээс доошгүй байнгын ажлын байр бий болгож түр ажлын байр гаргасан 

4.Олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог, иргэдийн дунд нэр хүндтэй байх

5.Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх.

6.Байгаль орчин экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажил, санал санаачилга

10

Бизнес

1.Ажил үйлчилгээ нь стандартын шаардлага  хангасан байх

2.1-ээс доошгүй бүтээлч ажил санаачилж үр дүнд хүрсэн байх

3.Цаг үеийн нийтийг хамарсан ажилд идэвх санаачилгатай  оролцдог байх

4.Иргэдийн сэтгэл ханамж сайн байх

5.Гадаад дотоод орчны тохижилт стандартын түвшинд хүрсэн байх

6.Мэдээ тайлан, орлогоо үнэн зөв гаргасан байх

7.Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх.

11

 

 

 

Удирдагч

1.Тухайн байгууллагын албан хаагчдаас нь захиргааны болон сахилгын шийтгэл хүлээгээгүй байх

2.Байгууллагын өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн байх

3.Гадаад, дотоод орчны тохижилт бусдаас давуу үлгэр жишээ байх

4.Албан хаагчдын ажиллах нөхцөл ниймийн баталгааг хангасан байх

5.Хүний нөөцийн бодлогын төлөвлөлт оновчтой байх

6.Төсөв, өмч хөрөнгийн зөрчил өр, авлагагүй байх

7.Тухай байгууллага хэрэглэгчийн үнэлгээгээр хангалттай үнэлгээ авсан байх

8.Байгууллагын нээлттэй ил тод байдлыг хангаж  ажилладаг ёс зүйтэй манлайлагч  байх.

9.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт В-ээс доошгүй байх

10.Сахилгын болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, иргэний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх.

 

Тайлбар: Засаг даргын тамгын газрын нэгжийн менежер төрийн түшээд, ерөнхий боловсролын ахлах дунд ангийн

болон анхан шатны сургалтын менежер нь багшид,  аж ахуйн нэгжийн албан хаагчид нь ажилчинд,

дарга захирал нь удирдагч номенацид хамаарна.

 

Дөрөв. Шалгаруулах журам 

 

4.1. Үзүүлэлт тус бүрт 0-5 оноо өгч нийлбэр дүнг гаргана. Төрөл тус бүрт авбал зохих онооны 80 хувиас доошгүй оноо авсан байна.

4.2. Хугацаа  хоцроосон болон материал дутуу тодорхойлолтыг хүлээж авахгүй.

 

Тав. Бүрдүүлэх материал

 

5.1. Баг, байгууллагын дарга, эрхлэгч, захирлын тодорхойлолт

5.2. Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, эрх бүхий улсын байцаагчийн тодорхойлолтыг хавсаргасан байх

5.3. Зарим шаардлагатай зүйлийг зургаар баримтжуулсан байж болно.

 

Зургаа.  Шагнал

 

Оны шилдэг  цом, тууз олгоно.

 

 

 

 

-------------о0о--------------