"Эх хэл бидний бахархал 2024" арга хэмжээнд амжилттай оролцлоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, доктор, профессор Түмэнбаярын Дашцэдэн багшийн нэрэмжит аймгийн эх хэлний баярт төрийн албан хаагч, сурагчид амжилттай оролцлоо. Төрийн албан хаагчдын ангилалд: Үндэсний бичиг төрлөөр ЗДТГ-ын дарга Л.Амгаланбат тусгай байр, эссэ бичлэгийн төрлөөр ЗДТГ-ын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Л.Пүрэвжав 2-р байр, цахим бичвэрийн төрөлд архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Ичинхорлоо тусгай байр, төрийн албан хаагчид багаараа 2-р байр.

Бага боловсролын багш Б.Дэлгэрмөрөн 2-р байр, 11-р ангийн сурагч Ч. Мягмарнаран 1-р байр, 5-р ангийн сурагч А.Энхмөрөн 3-р байр, 8-р ангийн сурагч Г.Энхжин 4-р байр , 9б ангийн сурагч З.Мөнгөнзул 9-р байр, 12-р ангийн сурагч Мягмаржав, Б.Энхдалай, сургуулийн бичиг хэргийн ажилтан Г.Золбоо нар амжилттай оролцлоо. Шавь нараа амжилттай бэлтгэсэн эх хэлний залуу багш Б. Мөнхцацрал, “Сүегэр” уран бичлэгийн уралдаанд шавь нараа бэлтгэн оролцуулсан багш Б.Нармөнх, багш Алтанчимэг нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.