Засаг даргын мэндчилгээ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын цахим хуудсанд зочлон буй нутгийн зон олон, энэ сайхан нутагт төрж өсөн,эргэх  дэлхий эх орныхоо  хаа нэгтээ оршин суугаа уугуул иргэд болон монгол түмэндээ нийт Шинэ-Идэрчүүдийнхээ өмнөөс амар мэндийг тань айлтган мэндчилье.

Өнө удаан жилийн түүхтэй, өсөн дэвжиж өргөжин тэлсэн  Шинэ-Идэрийн өнгөрсөн түүх, өнөөгийн дүр төрх , цаашдын  хөгжил  зорилтын талаар болон бусад мэдээ, мэдээлэлтэй саатан танилцахыг урьж байна.

Дэлхий дахин даяаршиж,  улс орон хөгжин буй өнөө цагт техник технологийн хөгжил дэвшлийг ашиглан, үзүүргүй ертөнцөд  өртөөлөн  төрөлх нутаг, түмэн олонтойгоо  ойр дотно байж,бид бүхэнтэй  хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

 2021 он дэлхий нийтийг цочроосон цар тахалтай тэмцсэн анхаарал болгоомж, сонор сэрэмж, сахилга бат зохион байгуулалтыг илүү их шаардсан жил байлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд бие сэтгэлээ зориулан ажилласан албан хаагчид, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан иргэддээ гүн талархал илэрхийлье.

Цаг хугацаа хэдий улиравч,  цадиг түүхэнд  дуурсагдан өнө мөнхөд орших  өлгий нутаг,  өргөн түмний минь ажил үйлс өөдөө байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн М.Бат-Эрдэнэ