Жендэрийн үндэсний хорооны сургалтад хамрагдлаа
2024-11-05 14:31:25,   26

Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар танилцууллаа.

✅Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна.

✅Тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Хөвсгөл аймгийн аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, агентлаг, хэлтсийн 800 гаруй төрийн албан хаагч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр арга хэмжээнд хамрагдлаа.

2024-11-05 14:31:25