Үндсэн цэс
“ШИНЭ ИДЭР НУТАГ МИНЬ” /Сумын сүлд дуу /
Шүлэг: Я. Гэрэлчулуун /СТА/
Хөгжим: Н. Баасандорж /СТА/
Дуучин: Ч. Энхбат
Адуу нь тургилаад сайхан ч юмдаа Сангийн далай минь
Аялгуу дуу нь тасрахгүй ерөөлтэй юмдаа эх нутаг минь
Шувууд нь хүртэл Зүүн нуураа зориод ирдэг шиг
Сайхан бүхнээ тээсээр яарсаар ирдэг нутаг минь
Алдартан мэргэд мэндэлдэг Шинэ Идэр нутагтай болохоороо
Алтан нарны дор азтай явдаг аа хүү чинь
Үеийн үедээ үлдээх өлгий нутагтай болохоороо
Өндөр тэнгэрийн дор өөдөө явдаг аа хүү чинь
Бараа нь үл тасрах Баянзүрх хайрхан минь
Бодол сэтгэлд уяатай Бүгд гэгээн эх нутаг минь
Зүсрэн зүсрэн харагдах Зөөлөн Бумбат Хөөнгө минь
Зүрхэн дундуур мэлтэрсэн Нүхтийн цэнхэр гол минь
Алдартан мэргэд мэндэлдэг Шинэ Идэр нутагтай болохоороо
Алтан нарны дор азтай явдаг аа хүү чинь
Үеийн үедээ үлдээх өлгий нутагтай болохоороо
Өндөр тэнгэрийн дор өөдөө явдаг аа хүү чинь
Алдарт хурдан хүлгүүдийн шандас шалгасан тал минь
Аваргын энтэй арслантай хүчитний өлгий эх нутаг Минь
Цагийн эргэлтэд нөмөрлөсөн Дөрөлж Хавцгайт Цохиот минь
Цагаан сэтгэлтэй түмэнд минь ээлээ өгсөн нутаг минь
Алдартан мэргэд мэндэлдэг Шинэ Идэр нутагтай болохоороо
Алтан нарны дор азтай явдаг аа хүү чинь
Үеийн үедээ үлдээх өлгий нутагтай болохоороо
Өндөр тэнгэрийн дор өөдөө явдаг аа хүү чинь
https://www.youtube.com/watch?v=AxYmta6PyiQ