Улсын бүртгэлийн үйлчилгээний тухай
2024-10-17 17:58:14,   52

1. Иргэний улсын бүртгэлийн  үйлчилгээний төрөл

1. Төрсний;

2. Гэрлэсний;

3. Гэрлэлт дуусгавар болсны;

4. Гэрлэлт сэргээсний;

5. Эцэг /эх/ тогтоосны;

 6. Үрчилсний;

7. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний;

8. Нас барсны;

9.  Иргэний үнэмлэхийн;

10. Биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;

11. Шилжилт хөдөлгөөний;

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний төрөл

1. Хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны;

2. Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны;

3. Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн;

4. Хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны;

5. Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын;

6. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын;

7. Хуулийн этгээдийн тамга, тэмдгийн хяналтын дугаарын;

8. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсны, цуцалсны.

3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл

1. Эд хөрөнгө өмчлөх эрхийн;

2. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн;

3. Сервитутын;

4. Ипотек /барьцаа/-ийн;

5. Узуфруктын;

 6. Түрээсийн;

7. Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний эрхийн;

8. Батлан даалтын;

9.Газар эзэмших, ашиглах эрхийн.

http://burtgel.gov.mn/service/index.php

2024-10-17 17:58:14