БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА: Сумын Засаг даргын Тамгын газар нь цомхон, мэргэшсэн хүний нөөцийн ололт амжилтаар нутгийн удирдлагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, хүн амд төрийн захиргааны үйлчилгээг шаардлагатай түвшинд хүргэнэ.
БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО : Монгол Улсын Үндсэн хуулиа чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, ард түмэндээ үйлчлэх.
БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛТ:
- Төрийн бодлого шийдвэрийг боловсруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль бусад хуулийг ямагт дээдлэн сахих
- Хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан, хууль бус, шударга бус, явдалтай эвлэршгүй байж бусдыг манлайлах
- Албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх
- Төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж, шударгаар ил тод үнэлүүлэх
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Нийгэм хүмүүний хөгжил
- Эдийн засаг үйлдвэржилт хөдөө аж ахуй
- Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, аялал жуулчлал
- Газрын харилцаа, дэд бүтэц
- Засаглалын бодлого
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Засаг даргын Тамгын газрын дарга Л.Амгаланбат
Утас: 94110544
Цахим шуудангийн хаяг: shineiderzdtg@khs.gov.mn
2024-10-15 09:53:00