Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Амгаланбат
2024-10-16 09:40:30,   61

1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаар Засаг даргын тамгын газар байгуулагдсан. Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны Б/10 дугаар захирамжаар батлагдсан бүтэц орон тооны дагуу 16 хүний орон тоотойгоор төрийн захиргааны үйл ажиллагаа явуулж байна.                                      

Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагаас томилогдсон 9 албан хаагч, улс төрийн 6 албан хаагч, цаг уурын өртөөний 5, эрчим хүчний салбарын 2, цагдаагийн 2 албан хаагчид  нэг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам мөрдөж ажилладаг. Нийт албан хаагчдын 74% нь дээд боловсролтой,  34% нь 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна.  

Хүний нөөцийг тогтвортой байлгаж, албан хаагчдыг мэргэшүүлж, сургаж хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ нь ажлын үр дүн сум орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа нь тодорхой. Тухайлбал төрийн захиргааны  ажлаараа аймагт 2013 онд 1 дүгээр, 2011, 2012, 2018, 2019 онд 2 дугаар, 2001, 2005, 2017 онд 3 дугаар байранд шалгарч, сүүлийн 15 жилд аймгийнхаа 23 сумаас ажил хөдөлмөрөөрөө шалгарч тасралтгүй айрагдаж ирлээ.

Энэ онд сумын маань үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна. Сумынхаа хөгжин цэцэглэсний 100 жилийн ойг угтан залуу боловсон хүчнээ дэмжиж, төрийн хэрэгт сургаж дадлагажуулах, төсвийн байгууллагуудын ажлын үр дүнг сайжруулах, хүн амынхаа эрүүл мэндийн түвшинг дээшлүүлэх, иргэдийнхээ тав тухтай ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэх, биеийн тамир, урлаг спортыг хөгжүүлэх зэрэг ажлыг тусгай төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж амжилттай хэрэгжүүлсэн.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА  Л.АМГАЛАНБАТ

 

2024-10-16 09:40:30