Шинэ-Идэр сумын бэлгэдэл
2024-09-30 12:42:48,   649

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШИНЭ-ИДЭР СУМЫН БЭЛГЭДЭЛ
Шинэ -Идэр сумын бэлгэдэл нь дугуй мөртлөө суурин хэсэг нь бадамлянхуа цэцгээр суурилагдсан байна. Бадамлянхуа цэцгийн суурин дээр бийр янтай байрласан байна. Энэ нь Шинэ- Идэрчүүдийг оюунлаг хүмүүс гэдгийг илэрхийлсэн санаа.Давхар хүрээний дотуур хийгдсэн хагас алхан хээ, 3 гал нь үргэлжийн мөнх үеийн үед мандан бадарч хөгжин цэцэглэж ирснийг илэрхийлсэн санаа. 
Суурь хөх дэвсгэр нь бидний дээр хөх тэнгэр цэлмэг сайхан байж иргэдийн сэтгэл санаа үргэлж амар амирлангуй байхыг илэрхийлнэ.
Дэлгэсэн арьс шиг бор шаргал өнгөтэй газрын зураг нь бүх иргэд маань газар нутгаа хайрлан хамгаалж шүтэн биширч эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж байхыг бэлгэднэ

2024-09-30 12:42:48