Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг дарга М.Бат-Эрдэнэ
2024-09-27 11:42:35,   352

Зуун жилийн түүхтэй эрдэмтэн мэргэдийн өлгий Шинэ-Идэр нутгаараа овоглосон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа уугуул суугуул ахан дүүс та бүхнийхээ амар мэндийг  айлтган  мэндчилье.

Манай сум нь байгалийн баялаг,   ан амьтан, үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалт газар олонтой, байгалийн эрс тэс уур амьсгалтай, хөдөө аж ахуй давамгайлсан нутаг юм.

Уул тал, ус гол, үржил шим бүрэлдсэн Сангийн далай, Зүүн нуурынхаа эзэн нь болж төрсөн хэн бүхэнд хийж бүтээх, хэрэгжүүлэх, гүйцэтгэх ажил их  байгааг ухамсарлан нэгэн сэтгэлээр ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэн өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэн сум орныхоо хөгжил дэвшил,  ирээдүйг өөдрөгөөр төлөвлөн ажиллах нь нутгаа гэсэн хүн бүхний үүрэг юм.

Улсын нийслэл Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад оршин суугаа нутгийн уугуул иргэд, эцэг өвгөдийн галаа манан суугаа нутгийн суугуул иргэд та бүхнийг нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцож, шинийг санаачилж, дэвшлийг нутагшуулахын төлөө хамтдаа хичээцгээе.

Та бүхний маань юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.  

Шинэ-Идэр сумын Засаг дарга М.Бат-Эрдэнэ

2024-09-27 11:42:35