Үндсэн цэс
Өмчилсөн газраа анх удаа бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
· Өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар
· Засаг даргын захирамж, хавсралтын хамт
· Хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг
· Мэдүүлэг. Мэдүүлгийг улсын бүртгэгчээр авч бөглөнө.
Өмчилсөн газрын хэмжээ, хаяг өөрчилж гэрчилгээ авахад
· Өргөдөл
· Иргэний үнэмлэхний хуулбар
· Засаг даргын захирамж, хавсралтын хамт
· Хянан баталгааны дүгнэлт
· Кадастрын зураг
· Гэрчилгээ эх хувиараа
· Гэрчилгээний үнэ 8000 төгрөг тушаасан баримт
Газар өмчлөх эрх шилжүүлэхэд
· гэрээ
· Мэдүүлэг бөглөх
· үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварын 2 хувийг тушаасан баримт
· кадастрын зураг
· үйлчилгээний хураамж 20 000 төлсөн баримт
Газар өмчлөх эрх өвлөн авахад
¨ Өвлөх эрхийн гэрчилгээ
¨ Мэдүүлэг бөглөх
¨ Үйлчилгээний хураамж 20 000 төгрөг төлсөн баримт
¨ Кадастрын зураг
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэх
Үл хөдлөх эд хөрөнгө шинээр бүртгүүлэхэд.
¨ Өргөдөл /хэдэн онд юугаар барьсан, хаяг, хэдэн өрөө, хэмжээ м2, үнэлгээ зэргээ тодорхой бич/
¨ Өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар
¨ Газар өмчлөх гэрчилгээний хуулбар / эзэмшиж байгаа бол эзэмших гэрээ, гэрчилгээний хуулбар
¨ Байшингийн 4 талаас нь авсан зураг
¨ Байшингийн алсаас авсан зураг /хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол бүгдийг багтаасан алсаас авсан зураг байна.
¨ Палан зураг /дээрээс харсан байдлаар
¨ Байшингийн үнэлгээний 0,01 хувиар тооцож банканд мөнгө тушаасан баримт
¨ Мэдүүлэг бөглөх
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхэд:
¨ Мэдүүлэг бөглөнө
¨ Худалдах худалдан авах гэрээ, өвлөх эрхийн гэрчилгээ аль тохирохыг
¨ Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ
¨ Гэрчилгээний үнэ 20000 төгрөг тушаасан баримт
¨ Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татвар тушаасан баримт. Үнийн дүнгийн 2 хувиар.
Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээ гээгдүүлсэн бол:
· Өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар батлуулсан/
· Зууны мэдээ /11-315589/ болон өдрийн сонинд/99181648/ хүчингүй болгосон тухай зарлуулсан сонин эх хувиар
· Гэрчилгээний үнэ 20000 төгрөг тушаасан баримт
http://burtgel.gov.mn/service/index.php/eprs-newlist