Үндсэн цэс
Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
1. Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;
2. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хувьд гэрээний үнийн дүнгээс 0.03 хувь, бусад хүнд 0.05 хувь;
3. Эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
4. Эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;
5. Эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
6. Хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;
7. Хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;
8. Хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг нотариатаар гэрчлэхэд 2 000 төгрөг;
9. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт материал гэрчлэхэд 20 000 төгрөг;
10. Итгэмжлэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
11. Баримт бичгийг болон түүний хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;
12. Баримт бичгийн орчуулгыг гэрчлэхэд хуудас тутмаас 300 төгрөг;
13. Баримт бичигт зурсан гарын үсэг гэрчлэхэд 2 500 төгрөг;
14. Гэрчлэгдсэн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;
15. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 4 400 төгрөг;
16. Өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
17. Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 550 төгрөг;
18. Өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхээс бусад хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 10 000 төгрөг;
19. Үнэт цаас өмчлөх эрхийн гэрчилгээ гэрчлэхэд 5 000 төгрөг;
20. Хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ үзүүлэхэд үнийн дүнгийн 1.2 хувь.
21. Энэ хуулийн 9.1.2-9.1.5-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 000 000 хүртэл төгрөгөөс 0.02 хувь, 1 000 000 төгрөгөөс давсан дүнгээс 0.01 хувиар хураах.