Үндсэн цэс
МАЛЧИД МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
1. Мал эмнэлгийн үүслийн гэрчилгээ авахдаа тухайн сумын иргэн, малчин өөрийн нэр дээр заавал <<А>> данстай байна.
2. Тухайн <<А>> дансан дээрх малын төрлөөр гарал үүслийн гэрчилгээ авна. Жишээ нь: /Адуугүй айл адууны гарал үүслийн гэрчилгээ авах боломжгүй./
3. Тухайн малыг ачиж тэвэрлэхэд авч яваа зориулалт тодорхой байх, хүлээж авах хүний регистр, хаяг тодорхой байх.
4. Үржлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээ авч байгаа бол хүлээж авах иргэн тухайн орон нутагт заавал өөр дээрээ <<А>> данстай байх ёстой.
5. Тээвэрлэгчийн овог нэр, утас мал эмнэлгийн гэрчилгээ авахад шаардлагатай.
6. Отор нүүдлээр гадны аймаг сумд руу явахдаа заавал гарал үүслийн гэрчилгээ авч явна.
7. Гарал үүслийн гэрчилгээ авахдаа заавал малын зурагаа авчирсан тохиодолд баталгаажуулалт хийж өгнө. Зураггүй ирсэн бол баталгаажуулалт хийж өгөхгүй болохыг анхааруулж байна.
8. Гарал үүслийг харьяалагддаг мал эмнэлгээс авна.
9. Ажлын өдрөөр ажлын цагаар мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг авна.
10. Бямба, ням гаригт мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг олгохгүйг анхааруулан мэдэгдэж байна.
ШИНЭ ИДЭР СУМЫН ЗДТГ МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ