Өнөөдөр авлигатай тэмцэх олон улсын өдөр
2025-12-09 12:50:13,   50

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй 988 гомдол, мэдээллийг хянан шалгаснаас 918 гомдол, мэдээллийг эцэслэн шийдвэрлэж, 78 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, ажлаас халах зэрэг хариуцлага хүлээлгэсэн байна. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлуудыг тогтоож, 18 мэдүүлэг гаргагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Авлигатай тэмцэх газар 2019-2025 онд авлигын 11,006 гэмт хэрэг шалгасан бөгөөд энэ хугацаанд 3,0 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, улсын төсөвт төвлөрүүллээ. Авлигын улмаас гадаад улсад хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр хүчин чармайлт гаргасны үр дүнд нийт 13,9 сая ам.долларын хөрөнгийг улсдаа буцаан авчраад байна.  

Авлигын эсрэг залуустай хамт нэгдье. Шударга ирээдүйг хамтдаа бүтээе.

Эх сурвалж: https://iaac.mn/3453/nitem 

2025-12-09 12:50:13