Авлигын гэмт хэргийн хохирол
2026-01-05 16:46:41,   103

Энд томоор тодруулж бичсэн хэдэн тоо бол АТГ-ын 2025 оны ердөө 3 ажлынх нь үзүүлэлт. Эдгээр тоонуудын цаана өдөр тутмын эрэл хайгуул, тасралтгүй ажиллагаа, шаргуу зүтгэл, орхиж үл болох хөөцөлдөлгөө байгаа.

АТГ-ын мөрдөгч нар авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах явцдаа 163.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төсөвт төвлөрүүлсэн байна. Үүний зэрэгцээ 84.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна. Битүүмжлэн хамгаална гэдэг нь тухайн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа улсын төсөвт орохоор хүлээгдэж байгаа мөнгө гэсэн үг.

Мөрдөгч нараас гадна хяналт шалгалтын ажилтнууд ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдол, мэдээллийг хянан шалгах явцдаа байгууллага, иргэнд учирсан 735.1 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн.

АТГ ингэхээр 2025 онд нийт 163.8 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан дүнтэй байна...

 

 

 

Эх сурвалж: https://www.facebook.com/tumur.tungalag.5 

2026-01-05 16:46:41