Сангийн далай нуур
2024-10-16 15:46:25,   177

Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших давст нуур юм. Завхан аймгийн Их-Уул, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумуудын хооронд байрлана. 

Нуур орчмын газрын гадарга нийтдээ уулархаг бөгөөд нуурын усны мандал 1988 м өндөрт орших тул орчны уулс хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага юм. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг юм. 

 Сангийн далайн талаарх богино бичлэгийг https://www.youtube.com/watch?v=RGjUCRkfSUU дэлгэрэнгүй бичлэгийг https://www.youtube.com/watch?v=NwiVvJcKlA0

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/349920 

2024-10-16 15:46:25