ХҮҮХДИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын "Хүүхдийн чуулган"-ыг дараах зорилтын хүрээнд зохион байгуулсан байна.
- Хүүхдийн хөгжил, хамгааллын төрөөс баримталж буй бодлого, чиглэл, өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчийг сонсох,
- Орон нутгийн хэмжээнд хүүхэд, өсвөр үенийхний дуу хоолой, санал бодлыг сонсох,
- Тулгамдсан асуудлыг тодорхойлон бодлого шийдвэртээ тусгах,
- Сумын хүүхдийн зөвлөлийн сонгуульт ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааг сайжруулан дэмжих.
 
. Чуулганд бага, дунд, ахлах ангийн төлөөлөл 75 хүүхэд оролцсон байна.
 
 
Засаг даргын тамгын газрын дарга Л. Амгаланбат “Мотоциклын хөдөлгөөнийг түр хугацаанд хориглох тухай” аймгийн Засаг даргын А/561 дугаар захирамжийг танилцуулав. 
Сувилагч Х. Мядагмаа “Дэлгэцийн донтолт” сэдвээр, сувилагч Б. Дуламжав “Осол гэмтэл” сэдвээр, бие бялдар чийрэгжүүлэлтийн бага эмч А. Энхтуул “Эрүүл зөв хооллолт” сэдвээр, нийгмийн эрүүл мэндийн ажилтан С. Гүрсүрэн эрүүл мэндийн сургалт, мэдээлэл хийлээ.
 
Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б. Сумъяа, сургуулийн нийгмийн ажилтан С. Удвал, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан С. Гүрсүрэн, сургуулийн эмч Ч. Хоролгарав нар хүүхдүүдийг дөрвөн багт хувааж “Хүүхдийн эрхийн тухай” хуульд заасны дагуу дөрвөн үндсэн үүргийн хүрээнд тулгамдсан асуудлаа ярилцаж, шийдлээ тодорхойлов.
Чуулганд оролцогчдын нээлттэй санал хураалтаар сумын хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр 10б ангийн сурагч Одгэрэл, дэд тэргүүнээр 9б ангийн сурагч Мөнхзаяа, нарийн бичгээр 11а ангийн сурагч Гантигмаа нар сонгогдлоо.
Сумын Засаг даргын орлогч С. Баянмөнх, ерөнхий боловсролын сургуулийн захирал Ю. Цэнгэлмөрөн нар чуулганаас гарсан санал санаачилга бүр дээр хүүхдийн санал бодлыг хэрхэн яаж сонсдог, хүүхдийн ямар асуудлыг бодлого хөтөлбөртөө тусган ямар шийдвэр гаргасан, түүнийгээ хэрхэн яаж хэрэгжүүлсэн, ямар үр дүнд хүрсэн, хүүхдэд зориулсан төсөв, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр сум орон нутгийн түвшинд баримталж буй бодлого, чиглэл, анхаарах асуудлын талаар нээлттэй ярилцлаа.